Нүүр хуудас Соёл урлаг Модель С.Төгс “Инстаграм хуудас”-гүй амьдралыг төсөөлөхгүй

Модель С.Төгс “Инстаграм хуудас”-гүй амьдралыг төсөөлөхгүй

693
0
Tugs
Модель С.Төгс "Инстаграм хуудас"-гүй амьдралыг төсөөлөхгүй
“Сайхны өмнө харц буруугүй”… Тиймээ, хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг шүү дээ. Ийм л хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж, нүдийг нь унагадаг сайхан бүсгүйчүүд манайд олон бий.

Тэгвэл тэдний төлөөлөл болсон монголын маань нэгэн сайхан эмэгтэйг, басхүү ажиллаж буй салбартаа өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа чадварлаг бүсгүй бол загвар өмсөгч Саруулын Төгс.

Түүний гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй.

Тэрээр Сингапур улсдаа нэртэй “NU MODELS” загварын агентлагт харъяалагдан ажиллаж байсан төдийгүй тэндээсээ сурч мэдсэн зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр зорьж буй чадварлаг хийгээд мэргэжлийн модель. Телевизийн нэвтрүүлэгт хөтлөгч хийн чамгүй авьяастай гэдгээ харуулаад буй.

Төгс
Модель С.Төгс

Олны танил сайхан бүсгүй маань сошиал ертөнцөд идэвхитэй нэгэн. Өөрт тохиолдсон баяр жаргалтай бүхнээ олон нийттэй хуваалцаж, өдөр тутмын эрч хүч, шинэ мэдээ мэдээллийг СОШИАЛ ертөнцөөр дамжуулан авах нь сайшаалтай.

Энэ тухай тэрээр

“Инстаграмгүй амьдрал үнэхээр хэцүү юм байна

хэмээн уулга алдав. Инстаграм хуудсаас холдож чадахгүй нь  гэм биш зан болсон бололтой. Хоlдох гээд яахав Төгс минь, мэдээ мэдээлэл, шинэ сонирхолтой бүхнээ хуваалцаад, ажил амьдралдаа тохируулан ашиглах нь зүйтэй хэмээсэн олны сэтгэгдэлд дарагджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here