Нүүр хуудас Соёл урлаг Монголын кино урлагт шат ахих боломж нээгдэнэ

Монголын кино урлагт шат ахих боломж нээгдэнэ

158
0
hollywood-mongold-naadam-2019
Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам 2019

Монголын кино урлагт нэгэн шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээгдэх гэж байна.

“Хануй филм” ТББ-аас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хуран бүтээлчдийг чадавхжуулах, тэдэнд шинэ санаа сэдлийг өгөх, уран бүтээлчид болон эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

“Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд нийт гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.

Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум” зохион байгуулагдах бөгөөд зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибюшн, хуулийн орчин, кино фестиваль зэрэг сэдвийн хүрээнд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн сургалт, үзэсгэлэн зохион байгуулагдах аж. Түүнчлэн Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэрэгждийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх юм байна.

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмын талаарх мэдээллийг олон нийтэд удахгүй хүргэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here