Нүүр хуудас Соёл урлаг Монголын соёлын өдрүүд Хөх хотноо үргэлжилж байна

Монголын соёлын өдрүүд Хөх хотноо үргэлжилж байна

270
0
Соёлын өдөр
Монголын соёлын өдрүүд Хөх хотноо үргэлжилж байна
Монгол Улсын соёлын өдрүүд өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон УДЭТ, УДБЭТ, ҮУИТ, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож байна.
“Өнөөдрийн Монгол Улс” гэрэл зургийн үзэсгэлэнгээр соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлж, Өвөрмонголын Урлагийн их театрт тоглосон “Найрын ширээ” драмын жүжгээр үргэлжиллээ.

Түүнчлэн Өвөрмонголын Үндэсний урлагийн их театрт хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here