Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн жолооч нарыг зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохыг хориглов !

Орон нутгийн жолооч нарыг зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохыг хориглов !

107
0

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг өвлийн дугуйгүй /зуны дугуйтай/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаагаа аймгийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн жолооч нарт хандан “Санамж”, “Зөвлөмж” хүргүүллээ.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө цас хайлж, шөнөдөө хөлдөж хальтиргаа гулгаа үүсч байгаа аж.

Иймээс жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here