Нүүр хуудас Соёл урлаг Монгол Бадарчин Амайд хандивын гараа сунган туслаарай

Монгол Бадарчин Амайд хандивын гараа сунган туслаарай

126
0

Олонд Амай  буюу  “Монгол бадарчин”  нэрээрээ танигдсан  Ж.Золбаяр дэлхийн 90 гаруй орноор аялсан билээ. Тэрбээр “Монгол бадарчин” цуврал таван ном хэвлүүлж, дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс юуг хүсэж мөрөөдөж амьдардгийг өгүүлсэн аж. Гэвч тэрбээр саяхан сүүлчийн аянаасаа эргэн ирсний дараа бие нь муудаж бөөрний дутагдалд гэсэн оноштойгоор эмчлүүлэх болжээ.  Бөөр солиулах мэс засал хийлгэх боломжтой ч түүнд эмчилгээний зардал, өмнө хэвлүүлсэн цувралуудын хэвлэлийн зардал гээд олон асуудал босон иржээ.

Тэрбээр  /2017.12.10 /-ний өдөр өөрийн цахим хуудаснаа хийсэн Live дээр “Саяхны үйл явдлаас хойш миний өөрийн амьдрал гэдэг юм юу вэ? гэж хэвтэрт байх хугацаандаа бодсон. Өмнө нь бол би айдасгүй гэж хэлж болохоор амьдарч байсан. Дэлхийн хамгийн аюултай, бөмбөг уналттай, гэмт хэрэг хамгийн ихтэй газруудаар яваад ирсэн болохоор миний хувьд айдас гэдэг юм ерөөсөө байхгүй байсан. Харин сүүлийн үйл явдлууд сэтгэлийн гүнд айдас төрүүлсэн. Тэрхүү айдас нь үхлээс айх айдас гэхээсээ илүү энэ бүх ажлуудаа дуусгаж чадахгүй байх вий дээ гэдгээс айсан. Тэр айдас намайг одоо сүүлийн өдөр хоног, хором мөч бүрд мэдрэгдэж бүх ажлуудаа дуусгаж гүйцээх эрч хүч өгсөн гэж хэлж болно. Миний “Монгол Бадарчин” төслийн зөндөө олон Монголчууд мэддэг ч яг ач холбогдол үр дүнг нь мэддэггүй юм шиг надад санагддаг байсан. Харин сүүлийн үед сошиал медиагаар хүмүүст мэдээлэл хүрснээр хүмүүс ойлгож эхэлж байх шиг байна. Энэхүү ажлын гол үр дүнд 21-р зууны дэлхий ертөнцийг Монгол байдлаар үлдээх ажил байсан. Энэ ганцхан Монголчуудад үлдэх зүйл биш, дэлхий ертөнцийн түүх явж байгаа дэлхийн өв соёл’ хэмээн бичжээ.

Харин түүний ойр дотнынхон цахим орчинд  “Монгол бадарчин” цуврал номуудыг худалдан авахыг  хүмүүст уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here