Нүүр хуудас Соёл урлаг Н.Батсуурь: Давсан бөхөөсөө УУЧЛАЛ гуйна гэж байхгүй

Н.Батсуурь: Давсан бөхөөсөө УУЧЛАЛ гуйна гэж байхгүй

273
0
batsuuri
Монгол Улсын аварга Н.Батсуурь

Цахим орчинд Монгон бөхийн жудаггүй, ёс зүйгүй байдлыг шүүмжлэх олон нийт ихээхэн нэмэгдсэн.

Энэ нь Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр /2019.01.13/ “Буянт-Ухаа” цогцолборт болсон билээ.

Уг барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарсан.

Барилдааны үеэр аймгийн арслан Б.Лхагвадорж ар дагз болон хүзүүгээ хүчтэй дарж унасан нь Улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэлийг дагуулж буй юм.

Batsuuri-awarga
Улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэл их байна

Улсын аварга Н.Батсуурь “Улаан бал” нэвтрүүлгийн үеэр дараах тайлбарыг хийсэн байна.

Улсын аварга Н.Батсуурь,

Доороос гарч ирж байгаа залуучуудыгаа сайн барилдаасай гэж хүснэ үү гэхээс биш тэднийг бэртээе, зүрхийг нь мохооё гэсэн бодол надад хэзээ ч байхгүй. Би дүү хүүтэй сайхан барилдсан. Би ард нь гарсан. Наадмаар би Н.Жаргалбаяр зааны ард гарчхаад хаяж чадаагүй барьцаасаа салж байсан. Яг түүн шиг барьц авагдсан. Би дүү хүүг эхлээд зөөлөн өшиглөөд хөлөөр нь унагаачихъя гэтэл дүү хүү унахгүй тэмцээд байсан. Би таазаараа огцом цохиход дүү хүү хэт бие суллачихсан байсан учир миний аясаар биеэ сул хаячихсан. Би өөрөө бөх хүн. Эвгүй уначихлаа гэдэг нь надад харагдсан л даа. Гэхдээ хажууд ойрхон харахад дүү хүү өөрөө жүдогоор хичээллэдэг учраас зөөлөн унасан байх, гайгүй. Босоод тахимаа өгөхөд гайгүй юм байна гэж бодсон. Тухайн үед агшин л тэгж таарсан байх. Хаясан бөхөөсөө уучлалт гуйна гэж юу байхав дээ. Залуу хүүхэд байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн Б.Лхагвадорж шиг жаахан байхдаа дандаа аварга, арслангуудын аманд очдог байсан. Би мөргүүлж ч үзсэн. Хамар руугаа эгцээрээ мөргүүлж, толгойгоороо унаж ч байсан. Тэр болгон нь дараагийн удаад хаях юмсан гэж намайг ирлэж өгдөг. Зөөлөн хаяад байвал хүн хөгжихгүй. Чанга унахгүйн төлөө мэдээж тэмцдэг болно. Тэмцэх чадвар улам нэмэгдэнэ гэсэн үг. Бөх үздэг хүн бөхийг харах өнцөг нэг өөр. Үздэггүй байж байгаад бичлэг үзээд ойлгох мөн өөр. Бөх гэдэг хүн бүхний харж байгаа шиг амархан спорт биш, тулааны спорт. “Ээжийг чинь алах гэж байгаа хүн гарч ирж байна гэж бодож барилд” гэж том аваргууд хэлдэг. Яг л тэгж бодож тулаанд бэлтгэгдсэн хүн шиг л биеэ чанга авч явна. Түүнээс биш зөөлөн ийм юм гэж байхгүй. Спорт гэдэг тэмцэл” хэмээн хэлжээ.

Ямартаа ч олон нийтийн өмнө эргэлзээтэй байгаа олон асуултын хариултыг өгч, өөрийн байр суурийг ийн илэрхийлсэн бичлэгийг хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here