Нүүр хуудас Соёл урлаг Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойд “Өд” сангаас “Р.Чойном” 13 боть ном цомгийн...

Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойд “Өд” сангаас “Р.Чойном” 13 боть ном цомгийн нээлт хийлээ.

1762
0

чойном зурган илэрцүүд 2017 оны 6 сарын 14-нд  Хүүхдийн төв номын санд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж байгаа  “Р.Чойном” 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт боллоо. Эдгээр ботиудыг СГЗ, яруу найрагч Д.Цэдэв, Л.Дашням, Ж.Нэргүй, Л.Нямаа, зохиолч А.Шартолгой, С.Байгальсайхан, О.Содномпил, Д.Ганболд нэр шүүн тунгаасан байна.

Эхний ботиудад түүний шүлэг, найраглал, шүлэглэсэн тууж, роман, орчуулгын бүтээлүүд багтсан бөгөөд сүүлийн ботиудад  түүний тухай дурсамж, хууч, яриа, сурвалжлага, ярилцлага, шинжлэл, судалгаанууд багтжээ.

Харин “Эрх чөлөө” болон “Уур минь хүрч байна” цомогт тус бүр 23 нийт 46 шүлэг багтсан бөгөөд шүлгийг ардын жүжигчин П.Цэрэндагва, төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУГЖ Г.Равдан, Л.Чаминчулуун, Д.Жагдаг, СГЗ Г.Чулуунбат, Ж.Бямбаа, СТА Б.Нармандах, Ц.Цэрэнболд, яруу найрагч Н.Минжинсайхан нар уншиж, хөгжмийн найруулгыг соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар, Я.Батсайхан нар хийсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here