Нүүр хуудас Соёл урлаг Топ модель О.Уянга: ЗӨГИЙН БАЛТАЙ УС гоо сайхныг тэтгэдэг

Топ модель О.Уянга: ЗӨГИЙН БАЛТАЙ УС гоо сайхныг тэтгэдэг

2027
0
Топ модель О.Уянга

Сайхан эмэгтэйн бүхий л шинжийг өөртөө бүрнээ цогцлоосон Э.Уянга хэмээх бүсгүй бид сайн мэдэх болсон.

Дотоодынхоо загварын ертөнцөд бусдаас ялгарах өнгө төрхтэй, басхүү энэ салбартаа олон жил хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд нь өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа Монголын нэгэн сайхан бүсгүйд Топ модель О.Уянга орох нь зүйн хэрэг биз ээ.

Гоо сайхан болоод гоё сайхан б

Топ Уянга
Топ модель О.Уянга: “Арьс бол эрүүл мэндийн толь”

айдлаараа олон нийтэд үлгэрлэж, салбартаа түүчээлэн явдаг сайхан бүсгүйчүүлээс сурах зүйл их биз ээ. Тэгвэл Топ модель О.Уянга гоо сайхандаа хэрхэн анхаардаг болохыг хамтдаа сонирхъё.

 

“Арьс бол эрүүл мэндийн толь”

О.Уянгын өө сэвгүй цэвэрхэн, толигор арьсны нууц идэвхтэй амьдралтай нь салшгүй холбоотой ажээ.

О.Уянгын хувьд гоо сайхны нууц жор нь ЗӨГИЙН БАЛТАЙ МӨС гэнэ

Өөрөөр хэлбэл, О.Уянга сэтгэл санаа хямарсан, ядарсан, эсвэл уур уцаартай үед хүний арьс эмзэгшиж, эрүүл байдлаа алдаж, гундаж, улмаар арьсны элдэв асуудлууд тулгарч эхэлдэг хэмээн боддог учраас аль болох хөдөлгөөнтэй байж, зөв амьдралын хэвшлийг баримталдаг байна. Дээрээс нь арьсныхаа онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь маш чухал хэмээн тэрээр боддог. Түүний сонголт бол Японы гоо сайхны бүтээгдэхүүн. Тэр дундаа үнэргүй, өнгөгүй, спиртийн агууламжгүйг нь илүүтэй таашаан сонгон хэрэглэдэг ажээ.

О.Уянгын гоо сайхны нууц жор энд байна…

Бүсгүй хүн бүрт гэрийн нөхцөлд гоо сайхандаа хийж хэрэгжүүлдэг өөрсдийн жор гэж бий. О.Уянгын хувьд энэхүү нууц жор нь зөгийн балтай мөс гэнэ. 30 дөхөж байгаа бүсгүйчүүд арьсны жижиг үрчлээнээс өөрсдийгөө хамгаалах нь нэн тэргүүний асуудал учраас үүнээс өөрийгөө хамгаалахын тулд мөсөөр нүүрээ тогтмол арчдаг байна.

ХИЙХ АРГА: Цэвэршүүлсэн усан дээр нэг халбага зөгийн бал хийн, хөлдөөгөөд л боллоо. Энэ нь зүгээр мөсөөр арчсанаас илүү арьсыг илүү булбарай, чийглэг болгож өгдөг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here