Нүүр хуудас Соёл урлаг “Тусгаар тогтнолын төлөөх мөнхийн үйлс” үзэсгэлэнг нээлээ

“Тусгаар тогтнолын төлөөх мөнхийн үйлс” үзэсгэлэнг нээлээ

223
0

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэслний 124 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээ.

Монгол улсын  түүхийн нэгээхэн илэрхийлэл болсон энэхүү үзэсгэлэнд Жанжин Д.Сүхбаатар болон Маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл багтсан байна. Ойролцоогоор 160 гаруй үзмэр зөвхөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байдгийг ийнхүү олон нийтийн өмнө дэлгэж байгаа юм байна. Түр үзэсгэлэнг 7 хоногийн турш үнэ төлбөргүй иргэдэд үзүүлэх  юм байна.

Уг үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэглэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтсан болно. Эдгээрийн дотор жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг даалин, сэлэм, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг дээл, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийн хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрүүд бий. 

Д.Сүхбаатар нь 14 наснаасаа бичиг үсэгт шамдан сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан бөгөөд 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан. Тэрээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв.

Х.Чойбалсанд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931 оны эцсээс Мал тариалангийн яамны сайдын албыг тус тус хашиж байсан. 1939-1952 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй 13 жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here