Нүүр хуудас Соёл урлаг ФОТО: Поп хатагтай “бөөн энерги”

ФОТО: Поп хатагтай “бөөн энерги”

286
0
Сараа
ФОТО: Поп хатагтай "бөөн энерги"
Монголын рок поп урлагийн хөгжлийн түүхийн нэгээхэн хэсгийг бичиж яваа, энэ салбарын “Домог” болсон алдартнуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх уран бүтээлчийг дуучин Б.Сарантуяа гэдэгтэй маргах хүн үгүй.

9 дүгээр ангидаа буюу 16 насандаа урлагт хөл тавьж байсан бол өдгөө урлагтай амьдралаа холбоод гуч гаруй жилийн нүүрийг үзэж байна.

Урлаг уран сайхнаар дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд цаг ямагт хүчин зүтгэдэг эдгээр уран бүтээлчид маань өөрсдийгөө хэрхэн эрч хүчээр цэнэглэдэг бол.

Хүйтний ам наашилж, эх оронд минь цастай мөстэй өвөл айлчилан ирлээ. Өнгөрсөн амралтын өдөр буюу өчигдөр нийслэл хотод маань нэвсгэр цас бударч, хүн бүрийн хүсэл сэтгэлийг догдлуулаад авсан.

Цахим ертөнцөд агаар салхинд амарч зугаалан, цас мөсний зургаараа гайхуулаад авсан  урлаг соёлынхон бишгүй их байлаа.

Тэгвэл энэ үеэр МУГЖ Б.Сарантуяа өөрийн цахим хуудаснаа

“Амралтын өдрийн мэнд найзуудаа. Ийм сайхан учраас зуслан чамдаа тэмүүлэн тэмүүлсээр ирдэг шүү. Бөөн энерги”

хэмээн дараах зургийг нийтэлжээ.

Анхны цас ийнхүү Поп хатагтайд маань эрч хүч, энергийг бэлэглэн уран бүтээлийн илүү их оргилсон тэмүүлэлд хүргэх буй за.

Сараа
Дуучин эмэгтэйд эрч хүч, энерги бэлэглэсэн “ЗУСЛАНГЫН БАЙШИН”
Сараа
Дуучин эмэгтэйд эрч хүч, энерги бэлэглэсэн “ЗУСЛАНГЫН БАЙШИН”

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here