Мийгаа өнөр бүлийн гэрийн эзэн болжээ
Нэгэн үе охид залуусын шүтээн болж явсан “Flash” хамтлаг төд удалгүй тарж, дорвитой уран бүтээл хийхээ больсон.
Хааяахан ганц нэг дуу гаргаж, үзэгч сонсогчиддоо хүргэж буй нь Бэбэ, Нандиа хоёр.
Хамтлагийн бусад гишүүд болох Баба, Мийгаа нар нь тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралдаа анхаарах болсон.
Тэгвэл хамтлагийн гишүүн Мийгаа буюу Г.Мягмарцэнд өөрийн аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлийг зохиож, гурван хүүхдийн аав болоод буй.
Түүний эхнэрийг Б.Хулангоо гэдэг бөгөөд НИТХ-ын дарга асан Д.Баттулгын охин ажээ. Өнөр бүлийн өрхийн тэргүүний эхнэрийг маш ухаалаг, зан сайтай бүсгүй хэмээн магтах хүмүүс олон гэнэ.