Нүүр хуудас Спорт Суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо

Суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо

120
0

“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ сарын 2-нд Хан-Уул дүүргийн нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан зохион байгуулсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ихээхэн дэмжлэг үзүүлсэн цаг үеэ олсон сайхан арга хэмжээ болсоныг онцоллоо. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг усан спорт, байт харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэх нөхцөлийг нь хангаж өгнө хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгынг газрын дарга Б.Энхболд хэллээ. Мөн Хан-Уул дүүргийн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Тэмцээний нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 130 дугаар сургуулийн захирал Баярбаатар, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн О.Гэрэл, Монголын Паралимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюунбат, Монголын Параволейболын Холбооны тэргүүн Амаржаргал, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг болон албаны бусад хүмүүс оролцов. Тус тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Чингэлтэй дүүргийн баг –Алт медаль, шилжин явах цом
Баянзүрх дүүргийн баг –Мөнгөн медаль. Мөнгөн шагнал
Хан-Уул дүүргийн баг-Хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here