Нүүр хуудас Нийгэм МӨСӨН ХОТХОН энэ сарын 15-ны өдөр нээгдэнэ

МӨСӨН ХОТХОН энэ сарын 15-ны өдөр нээгдэнэ

156
0

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/, үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэргийн ажлууд хийгдэх юм.

Мөсөн хотхоныг энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here