Нүүр хуудас Соёл урлаг Хайрын шүлэгчид 19 дэх жилдээ чуулна

Хайрын шүлэгчид 19 дэх жилдээ чуулна

130
0
shuleg
Хайрын шүлэгчид 19 дэх жилдээ чуулна
Гэгээн хайрыг магтан дуулагчид жилдээ нэг хуран цуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

1991 оноос хойш тасралтгүй, уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад яруу найрагчид, яруу найраг сонирхогчид талархалтай байдаг.

Уг наадам нь залуу яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг билээ. Наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлийн яруу найрагчдаас гадна 21 аймаг, 330 сумын уран бүтээлчид оролцдог болсон. Орон нутгийн яруу найрагчид оролцдог болсон нь энэхүү наадмын чанар чансааг улам нэмэх болсон.

Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулж буй юм. Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнуудыг төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт ирэх сарын 10 хүртэл явагдана. Харин наадмын сүүлийн шалгаруулалтыг ирэх сарын 13-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here