Нүүр хуудас Соёл урлаг Хасар Жагаагийн охин шилдгээр шалгарлаа

Хасар Жагаагийн охин шилдгээр шалгарлаа

560
0
hasar-Jagaa
Хасар Жагаагийн охин шилдгээр шалгарлаа

Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ.

Тодруулбал /2019-04-25/-ний өдөр  зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Бид хамтдаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ. Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгохоор урлагийн замаар явуулж байгаа” хэмээн ярьж байсан удаатай юм.

Ийнхүү алдарт аав, ээжийн авьяаслаг охин Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар тодорч амжилт, алдрын замаа эхлүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here