Нүүр хуудас Соёл урлаг Тэрбум 395 сая  хүнд тоогдсон Монгол жүжигчин эсрэг дүрийн баатар С.Ариунбямба

Тэрбум 395 сая  хүнд тоогдсон Монгол жүжигчин эсрэг дүрийн баатар С.Ариунбямба

177
0

Жүжигчин С.Ариунбямба энэ үеийн жүжигчид дотроо хамгийн дотортой жүжигчин. Түүнийг Ардын жүжигчин П.Цэрэндагвыг орлох, ирээдүйн эсрэг дүрийн баатар гэлцдэг. “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма” зэрэг олон кинонд тоглосон. Мөн УДЭТ-т ажиллан 60 гаруй жүжигт тоглосон гэдэг.
С.Ариунбямба “Жүжигчид ажлын найман цагт л уран бүтээлээ бодож, ажиллана гэж байхгүй.

Үргэлж л нөгөө дүр нь бодогдоостой. Боссон ч, суусан ч, идсэн ч, уусан ч бодогдоно. Шөнө зүүдэлнэ” гэж ярьсан нь үнэхээр “ясны” жүжигчин болохыг харуулна. Ингэж сэтгэл шингээн тоглосон дүрүүд нь амьд шүншигтэй болох нь аргагүй. Тийм болохоор тэрбум давсан хүн амтай Хятад улсад түүхэн олон ангит кинонд уригдан тоглосон биз ээ.

Жүжигчин С.Ариунбямба Хятад Хонконгийн кино зах зээлд хөл тавьж,  “The Longest Day in Chang’an кинонд тэрбээр түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд тогложээ. Угаас  эх орондоо байхдаа ч эсрэг дүрд шилэгддэг байсан С.Ариунбямба ч энэ киноны эсрэг талын гол дүрд уригдсан.

Хятадын сувгуудаар цацагдаж эхэлсэн The Longest Day in Chang’an буюу монголчилбол “Чанг Ан-д болсон 24 цаг” хэмээх түүхэн цуврал кино өнөөдрийг хүртэл Хятадын киноны “топ 10”-ийг тэргүүлсээр байна. Уг киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Ан-д өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж байгаагаар эхэлдэг.
Тангуд Түрэгүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон сайн дурын шилдэг 50 түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд жүжигчин С.Ариунбямба тоглосон юм. Энэ нь хоёрдугаар гол дүр буюу эсрэг талын гол дүр. Энэ кино 2019 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн олон орон, Америкт хүртэл гараад байгаа.

Энэ бол Монгол жүжигчний хувьд том амжилт. Жүжигчин С.Ариунбямбын аав МУГЖ Ч.Сүхээ. Дундговь аймагт жүжигчин, найруулагч даргаар удаан ажилласан Гавьяат жүжигчин аавынхаа авъяасыг өвлөж, С.Ариунбямба сайн жүжигчин болсон гэж урлагийн томчууд үнэлэх юм билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here