Нүүр хуудас Соёл урлаг Хийлч Дээгий, Анужингаар солигдсондоо харамсав!

Хийлч Дээгий, Анужингаар солигдсондоо харамсав!

568
2
deegii-chimgee
Хийлч Ч.Дэлгэрцэцэг

Олон олон он цагууд, тайзан дээр амьдарсан уйгагүй хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл тэргүүтэн нь нэгдэн нийлж, нэгэн цогц болоод буцаагаад түүнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайг бэлэглэж, хариуд нь тэр хүчирхэг нэгэн болсон. Энэ бол Хийлч Ч.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй.

Хэвлэлийн өмнө үнэн нүүр царайгаа дэлгээд суух хүн ховор л доо. Бүгд л их, бага хэмжээгээр баг өмсөөд, цэмцэгнээд суучихдаг юм. Дээгий энэ удаад цэмцэгнэсэнгүй. Баг өмссөнгүй.

hiilch-deegii
Хийлч Ч.Дэлгэрцэцэг

Монголын телевизийн шоу нэвтрүүлгийн орон зайд хоёр дахь удаагаа цацагдаж байгаа “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч нар энэ улирлын дугаараас солигдсон нь зарим үзэгчдэд таалагдахгүй байгаа тухай сошиалд цөөнгүй бичигдсэн харагддаг.

Монголын хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийн анхны дугаарын шүүгчээр ажиллаж байсан хийлч Ч.Дэлгэрцэцэг ч мөн шүүгч нарыг сольсон явдалд харамсдаг тухайгаа “Толь” сонинд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг: “Авьяаслаг монголчууд шоу намайг П.Анужингаар сольсон нь харамсалтай!” тэр үнэхээр ингэж хэлжээ.

Шинэ улирлын дугаар гарснаас хойш шоуны талаар анх удаа ам нээсэн хийлч Дээгий цааш нь “Би шоунд шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Миний хувьд шоундаа үнэнч байсан. Хайртай гэдгээ ч мэднэ. Уралдах гэж байгаа морь биеэ бэлддэг шиг л гэгэлзэн хүлээсэн.

Гэвч шоу шүүгчээ сольсон нь маш харамсалтай санагдаж байгаа. Аливаа зүйлийн онцлог гэдэг тэр онцлогоороо л байдаг. Гоё костюмыг хуралд өмсөх гоё. Харин костюм өмсөөд дисконд орох сонин байдаг шүү дээ. Түүнтэй л ижил мэдрэмж юм уу даа” гэхчлэн ярьжээ.

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here