Нүүр хуудас Соёл урлаг Хоёр Ганаа, үндэсний ялагч Ц.Энгүүнийг сонгов

Хоёр Ганаа, үндэсний ялагч Ц.Энгүүнийг сонгов

211
0
duuchin-enguun
The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн

Алаг нүдэн СТА Д.Ганцэцэг, авьяаслаг хөөрхөн А.Ганчимэг нар хамтран “Аримун” продакшн байгуулж, анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо энэ сарын 29-ний өдөр нээж аж.

Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, найруулагч Б.Тамир нар хайрын романс хэрхэн үргэлжлэх талаар харж болно.

Эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулсан уг киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ.

Сонирхуулахад, “Халуун зүрх” киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд “The Voice of Mongolia” шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ.

Тэрбээр киноны анхны хувилбарыг үзээд, гүн сэтгэгдэлтэй үлдэж, зохиолчтойгоо дуугаа хэрхэн дуулах талаар ярилцан, санаагаа хамтран гаргажээ. Энэхүү дууны үгийг Д.Ганцэцэг бичиж, аяыг Б.Цогбаяр хийсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here