Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ

216
0
bayartsogt
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ /2019-03-19/

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Швейцарын холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд Шейвцарын холбооны улсад айлчлал хийгээд ирсэн.

Энэ айлчлалын группд явсан Т.Аюурсайхан гишүүнд Швейцарын талаас С.Баярцогтын дансны хуулгыг өгсөн талаар Т.Аюурсайхан гишүүн мэдээлсэн билээ. Харин тус материал С.Баярцогтод өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн бөгөөд тэрээр АТГ-т тус материалыг өгсөн байсан гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт,

2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр миний оффшор данстай холбоотой асуудлаар АТГ хэрэг бүртгэл нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг хүн “9.2 сая ам.доллар миний данс руу орсон байна. Үүнийг шалгах ёстой” гэсэн асуудлыг тавьсан юм билээ. Үүнийгээ Швейцарын хэвлэл мэдээлэл дээр гаргаад Шейвцарын талд хандсан юм билээ.

Энэ үйл явцтай холбогдуулаад 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад миний данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан юм билээ. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй юм байна.

Энэ албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан, дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан. Тодруулбал, Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэдгээр хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан.

Ингээд энэ шийдвэрийг бид эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан.

Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т өгсөн. Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. Миний ойлгосноор дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг.

Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь “С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа” гэж хэлсэн болов уу гэж бодож байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here