Нүүр хуудас Улс төр Щвейцарын банк С.Баярцогтын таван дансны мэдээллийг гаргаж өгсөн нь ҮНЭН!

Щвейцарын банк С.Баярцогтын таван дансны мэдээллийг гаргаж өгсөн нь ҮНЭН!

81
0
Ayursaikhan
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ /2019-03-20/

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Щвейцарын холбооны улсад УИХ-ын дарга Г.Занданшатарай айлчлах үеэр тус улсын банкнаас Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой бүх мэдээллийг Монголдоо авч ирсэн талаар дахин мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ямар ч байсан С.Баярцогтын оффшор данстай холбоотой бүх мэдээллийг Монголд авч ирсэн. Щвейцарын холбооны улсаас Монгол Улсын талд иргэн С.Баярцогтын Щвейцарын “Credit suisse” банкны долларын гурав, еврогийн хоёр дансан дахь орсон, гарсан бүх мэдээллийг айчлалын багт гаргаж өгсөн нь үнэн. Уг баримтыг Гадаад харилцааны яаманд хүлээлгэн өгсөн. Гадаад харилцааны яам уг мэдээллийг хуулийн байгууллага буюу АТГ-т өгөх ёстой. Гэхдээ надад ирсэн мэдээллээр одоогоор АТГ очоогүй байгаа юм байна.

Иргэн С.Баярцогтын эдгээр таван дансан дахь нийт гүйлгээний хийсэн хугацаа нь 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх гүйлгээ байгаа. Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд зурагдсан. Тиймээс энэ гүйлгээнд Оюутолгойн гэрээтэй холбоотой зүйлүүд байж болзошгүй байгаа учраас олон нийт хэвлэл мэдээллийн байгууллага анхаарч, хуулийн байгууллага шалгаж байгаа болов уу. Иргэн С.Баярцогт 2008-2012 онд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан. Хоёрт, 2012-2013 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Энэ бүх хугацаанд дансаар нь орсон, гарсан бүх гүйлгээ нь цаанаа олон эзэн, холбогдогчтой, өөр төрлийн асуудлуудыг агуулж байж болзошгүй байгаа. Энэ үүднээс Щвейцарын талаас авчирсан мэдээллүүд нь олон чухал ач холбогдолтой учраас сэтгүүлчид болон олон нийтийн анхаарал хүргэх зорилгоор мэдээлэл хийсэн. Одоо хуулийн байгууллага нь эдгээр мэдээллийг аливаа улс төрийн дарамт шахалтад автахгүйгээр бүрэн гүйцэт шалгах боломжийг олгох ёстой. Ингэхийн тулд хяналт шалгалтын ажлыг ил тод байлгаж, аливаа нөлөөллөөс ангид байлгах ёстой. Би хийсэн мэдээллээ цагаа олсон, зөв мэдээлэл байсан гэдэгтэй улам итгэлтэй болж байгаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд хариуцлагатайгаар бодит байдлыг мэдээлж байхад энэ асуудлыг үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан, булзааруулсан оролдлогууд хийгдэж байгаад гайхаж байна.

Айлчлалын багийнхан яг ямар мэдээлэл авч ирснийг энд хэлэх боломжгүй. Учир нь энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа учраас хэн хэн оролцож, ямар дансны хуулгууд байгааг хэлэх боломжгүй. Тус банкны хуулгууд нь ганц Оюутолгой ч гэлтгүй бусад том хэргүүд ч орох магадлалтайг харуулж байгаа. Дансны хуулга бүрийг мэдээлбэл энэ нь мөрдөн шалгах явцад саад болно. Цаашид нарийвчилсан мэдээллийг АТГ-аас авч болно. АТГ хуульд заасан боломжтой нөхцөлөөр ил тод ажиллахыг шаардана” гэлээ.

Мөн тэрээр УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрөөс гадна албаны шугамаар Щвейцарын холбооны улсын холбогдох албаныхантай уулзалтууд хийсэн гэлээ.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here