Нүүр хуудас Соёл урлаг Х.Намуун: Аавыгаа үд хүртэл унтаж байхыг хараагүй

Х.Намуун: Аавыгаа үд хүртэл унтаж байхыг хараагүй

1937
0
Wolarsen Х.Намуун
Х.Намуун: Аавыгаа үд хүртэл унтаж байхыг хараагүй
Хүний хүсэл мөрөөдөл гэдэг ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Мөрөөдлөөрөө жигүүрлэж, гоо сайхан үйлдвэрлэлд WOLARSEN хэмээх брэндийг бий болгосон охин бол Жүжигчин Хүрэлхүүгийн том охин Намуун гэх бүсгүй юм.
Х.Намуун
Х.Намуун

Түүнийг хүүхэд ахуй наснаас нь хойш өдийг хүртэл хүмүүс түүнийг Намуун гэх нэрээр нь бус, жүжигчин Хүрлээгийн охин гэдгээр нь цоллон дуудсаар иржээ. Мэдээж хийж бүтээсэн зүйл арвин, түүгээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэр алдартай жүжигчин хүний охин болохоор тэр буй за.

“Ажилдаа чадварлаг, гэр бүлдээ халамжтай сайн аавтай хүн дээ, би” хэмээн бахархалтайгаар ярих тэрээр саяхныг хүртэл Хүрэлээгийн охин гэж дуудуулж ирсэн бол одоо өөрийн жинхэнэ нэрээр дуудуулах гавьяаг байгуулсан.

Х.Намуун

“Эцэг болох амархан, харин аав болох хэцүү гэдэг шүү дээ. Миний аав бол гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ зориулдаг тийм л сайн аав. Аав, ээж минь хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй сайн хүн болгохын төлөө өөрсдийгөө дайчилж өдийг

Жүжигчин Хүрэлхүүгийн халуун ам бүл
Жүжигчин Хүрэлхүүгийн халуун ам бүл

хүргэсэн. Тиймээс тэднийхээ ачийг хариулахсан даа гэж үргэлж бодох юм. Аав минь маш хөдөлмөрч хүн. Энэ зан чанарыг нь би 100 хувь биш ч, тодорхой хэмжээнд өвлөж авах юмсан гэж үргэлж хичээдэг. Аавыгаа би үд хүртэл унтаж байхыг энэ насандаа хараагүй. Эртэч тийм л их хөдөлмөрч хүн дээ. Харин ээжийнхээ би эвтэй найртай, энэрэнгүй занг нь өвлөн авах юмсан гэж хичээдэг. Аав, ээжийнхээ эдгээр зан чанарыг өвлөж авбал амжилтанд хүрч чадна гэдэгт эргэлздэггүй ээ”

хэмээжээ. Авьяаслаг уран бүтээлчийн хөдөлмөрч охин аавынхаа талаар ийн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here