Нүүр хуудас Соёл урлаг “Японы поп соёлын өдөрлөг” ирэх бямба гарагт болно

“Японы поп соёлын өдөрлөг” ирэх бямба гарагт болно

396
0
Японы поп соёлын өдөрлөг
"Японы поп соёлын өдөрлөг" ирэх бямба гарагт болно.
2017 оны 8 дугаар сарын 12-ны бямба гарагт  Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдана.

Тус өдөрлөгийн үеээр анимэ дууны тэмцээн, косплэй тэмцээн, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна япон хоол болон соёлтой танилцах олон булангууд ажиллах болно. Мөн санал асуулганд хамрагдаад дурсгалын зүйл авах боломжтой юм.

Өнгөрсөн жил энэхүү өдөрлөгт маань 6500 орчим хүн хүрэлцэн ирж японы поп соёлтой танилцсан байна.  Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын яам, Монгол дахь Японы соёл сонихогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн”Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээ хамтран зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here