Нүүр хуудас Соёл урлаг Яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны…

Яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны…

393
0
Яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны...
Яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны...
Яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит тэмцээн 10 сая төгрөгийн шагналтай
Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар боллоо.

Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болох юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байр ном хэвлүүлэх эрхийн эзэн болно.

 

Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:

-Их дагина Дондогдуламын үйл хэрэг,

-Их дагина Дондогдуламын эрдэм чадал,

-Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увидас нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд

[email protected] имейль хаягаар нэгдүгээр сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна.

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан олон улсад гаргах зорилгыг агуулсан болохыг Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулагчид онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here