Нүүр хуудас Соёл урлаг Яруу найргийн “Цагаан-Уул” наадамд 27 найрагч тунав

Яруу найргийн “Цагаан-Уул” наадамд 27 найрагч тунав

174
0
Цагаан уул
Яруу найргийн "Цагаан-Уул" наадамд 27 найрагч тунав
Мөнхийн хайрын бэлгэдэл “Цагаан уул” цэцгээр нэрлэж, уран үгсээр наадагч залуусын хүсэн хүлээдэг яруу найргийн наадмыг 19 дэх жилдээ Монголын Залуучуудын Холбоо МЗЭ, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулна.

Наадмын эхний шатны шалгаруулалтад 60 гаруй яруу найрагч уран бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шүүгчид хоёрдугаар шатанд 27 яруу найрагчийг шалгарууллаа.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн Улаанбаатар, Хэнтий, Дундговь, Орхон, Сэлэнгэ аймгийн яруу найрагчид энэ сарын 14-ний өдөр 16:00 цагаас МҮОНТ-ийн “Студи-600”-д шүлгээ уншиж өрсөлдөх бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулж олон нийтэд хүргэж байгаа нь залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийг нь таниулан сурталчлах давуу талтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here