Нүүр хуудас Соёл урлаг “Монголын нууц товчоо” дэлгэцийн бүтээл болон амиллаа

“Монголын нууц товчоо” дэлгэцийн бүтээл болон амиллаа

146
0
mongoliin-nuuts-towchoo
“Монголын нууц товчоо” дэлгэцийн бүтээл боллоо
~““Монголын нууц товчоо” дэлгэцийн бүтээл болон амиллаа~

“Монголын нууц товчоо” номыг анх удаа бүрэн эхээр нь зурагжуулж, дуу, дүрс, хөдөлгөөн бүхий дэлгэцийн бүтээл болгожээ, монгол залуус.

Дэлхийн түгээмэл хэл гэгддэг анимэйшний нэг төрлөөр бүтээсэн “Монголын нууц товчоо түгээмэл эх” киноны нээлт өчигдөр “Тэнгис”-т болов.

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн 10 жилийн ойгоор энэхүү бүтээл мэндлэхэд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгө, цаг зав орсон байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн ёслолд оролцсон нь Монголын түүх соёлын нэвтэрхий толь болох “Монголын нууц товчоо”-г хүн төрөлхтөнд түгээж, монгол өв соёлыг дэлхийд таниулах зорилготой уг төслийг тэрбээр 2008 оноос хойш дэмжиж ирсэнтэй холбоотой аж.

“Монголын нууц товчоо”-гоор дэлгэцийн бүтээл хийнэ гэдэг бол зөвхөн гоё зураг зурахын нэр биш, судалгаа, шинжилгээний нөр их ажил, бас авьяас, билгийн нийлбэр гэдгийг Төрийн тэргүүн энэ үеэр онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here