Нүүр хуудас Соёл урлаг “Хобби” сургуулийнханы цаасан бүтээл Геннисийн номд бүртгүүлнэ

“Хобби” сургуулийнханы цаасан бүтээл Геннисийн номд бүртгүүлнэ

248
0
“Оригами мозайк” төрлөөр Геннисийн номд бүртгүүлж
“Хобби” сургуулийнханы цаасан бүтээл Геннисийн номд бүртгүүлнэ.
Сүхбаатарын талбайд “Хобби” бүрэн дунд сургуулийн 700 гаруй сурагч, багш ажилчин өөрсдийн бэлтгэсэн цаасан пирамидаар төрийн далбаагаа урлажээ.

Монгол Улсын төрийн далбааг 9 сарын 18ны  өглөөний 10.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нааж эхэлсэн байна.

Төрийн далбаа нь 24х48 метрийн хэмжээтэй, 100 мянга гаруй цаасан пирамидаас бүрдэж байгаа аж. Үүгээрээ “Оригами мозайк” төрлөөр Геннисийн номд бүртгүүлж, амжилт эвдэх зорилготой гэв. Тэд дэлхий дээрх хамгийн том оригами-мозиак 1,152 м.кв хэмжээтэй төрийн далбааг бүтээн Гиннесийн амжилт тогтоохоор ажиллаж байна. “Хобби” сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэн “Оригами гэдэг нь цаасан нугалмай, мозайк гэдэг нь шигтгэмэл гэсэн үг. Сүүлийн үед монголчууд Геннисийн номд их бүртгүүлж байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс зөвхөн монгол уламжлалаараа бүртгүүлж байсан. Гэхдээ тэднийг буруутгаагүй юм шүү. Харин бид дэлхийн бусад хүмүүсийн амжилтыг эвдэхээр ажиллаж байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here