Нүүр хуудас Соёл урлаг “Хөвсгөл -Нэг үе”клуб гадаадын жуулчидын дунд “Авьяаслаг жуулчин”шоу зохион байгуулна.

“Хөвсгөл -Нэг үе”клуб гадаадын жуулчидын дунд “Авьяаслаг жуулчин”шоу зохион байгуулна.

387
0

Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор “Хөвсгөл -Нэг үе”  клуб санаачлан “One World-One Khuvsgul” фестивалийг   7-р сарын 21-нд  Мөрөн хотод зохион байгуулна. Энэхүү фестивал нь “Авьяаслаг жуулчин”, “Монгол брэнд”, “Night market” зэрэг  хэд хэдэн хэсгүүдтэй. Энэ нь  зөвхөн гадаад жуулчдад зориулан анх удаагаа “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг зохион байгуулах гэж байна. Гадаад  жуулчдын дунд урлагийн авъяастан шалгаруулах уралдааныг зохион байгуулж, түүнийг түгээн дэлгэрүүлэх байдлаар үндэсний болон олон улсын хэмжээнд Хөвсгөл аймгийг сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой аж. Зохион байгуулалт, шүүлт, хөгжим найруулга бүгдийг  “До Ре sound”  продакшн,  “B Sound” продакшн, Чоно хамтлагын ахлагч  Д. Дэрмээ нар хариуцан ажиллана.

ONE WORLD-ONE KHUVSGUL
ФЕСТИВАЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
“АВЬЯАСЛАГ ЖУУЛЧИН” УРАЛДААНЫ УДИРДАМЖ : -Тус уралдаанд гадаадын жуулчид урлагийн чөлөөт төрлүүдээр оролцоно.
-Хөгжим, техник хэрэгслийг зохион байгуулагч хариуцна, /цахилгаан гитар, бөмбөр, даралтат хөгжим, bass гитар/
-Уралдааны шүүгчдийг зохион байгуулж буй байгууллагын зүгээс томилно
-Нийгмийн сүлжээний хандалт, үзэгчдийн саналыг харгалзан үзнэ
-Оролцогчдоос эхний 3 байрыг шалгаруулж тухайн орой болох ONE WORLD ONE KHUVSGUL шоунд оролцуулна.
-Уралдааныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв зам дагуу байрлах тусгайлан бэлтгэсэн тайзнаа зохион байгуулна.

Тавигдах шаардлага: 

-Ая, понограм оролцох багууд бэлдэж ирэх
-Понограм шаардлага хангасан байх
-Өөрт хэрэглэгдэх бусад материал хэрэгслийг оролцогчид бэлдсэн байна.
-Хөтөч /guide/ уралдаанд дэмжигч, туслагчийн үүргээр оролцох боломжтой.

Шагнал:
1-р байр: 500$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
2-р байр: 300$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
3-р байр: 200$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
Жич: Уралдаанд бүртгүүлсэн эхний 15 оролцогч оролцох эрхийг авна.        Холбоо барих: 95812321, 88050491, 99182268

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here