Нүүр хуудас Соёл урлаг “Хөхөөний үүр” УСК нээлтээ хийнэ

“Хөхөөний үүр” УСК нээлтээ хийнэ

469
0
hohoonii_uur_uran_saihnii_kino
“Хөхөөний үүр” УСК нээлтээ хийнэ

Бодит амьдралаас сэдэвлэсэн “Хөхөөний үүр” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Тус киног “Кино Цамхаг” студийн залуус Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг дээрх кино хөндөх аж.

Тус киног ойрын үед дэлгэцэнд хараагүй шинэ өнгө төрх, мэргэжлийн ур чадварыг гаргасан бүтээл болох байх хэмээн кино судлаачид өндөр найдвар тавьж буйгаа дуулгасан юм.

Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-Эрдэнэ \Аранза\ нар ажиллажээ.

Зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна. Киноны үйл явдлын 90 хувь нь хилийн чанадад өрнөдөг, тэр ч утгаараа ихэнх зураг авалтыг өмнөд хөршид хийжээ.

“Кино Цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь зургаан аймшгийн кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмаар ур чадвараа харуулах гэж байна. Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж юу болох, мах цус саллаа ч далд холбоос нь хэзээ ч салдаггүйг “Хөхөөний үүр”-ээс үзээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here