Нүүр хуудас Соёл урлаг “Хөх Монгол” хамтлагийн гишүүн Б.Золзаяа, Н.Уранчимэг анхны бие даасан, тайлан тоглолт хийжээ

“Хөх Монгол” хамтлагийн гишүүн Б.Золзаяа, Н.Уранчимэг анхны бие даасан, тайлан тоглолт хийжээ

507
0

555

Герман улсын Инголштад хотод  5 сарын 21 нд Монгол Улсын Морин хуурын чуулгын  үндэсний хөгжмийн “Хөх Монгол” хамтлагийн гишүүн морин хуурч Б.Золзаяа, түүний гэргий шанз хөгжимчин Н.Уранчимэг нар хамтран уран бүтээлийн анхны бие даасан, тайлан тоглолт хийж үзэгч олноос өндөр үнэлэлт авчээ.  Энэ уран бүтээлчид уг хотод олон жил амьдарч байгаа юм байна. Тэдний тоглолтод хамтран зүтгэгч хөгжимчид, уран бүтээлчид нь оролцож, дэмжсэн нь тоглолтыг улам  сонирхолтой болгосон байна . Таван морин хуур, таван шанз нэг дор дуугаргасныг үзэгчид “Дэлхийд байхгүй чуулга” хэмээн дүгнэжээ. Монгол ардын “Үлгэрийн холбоо” аялгууг  гурван шанзанд шинэчлэн найруулж, хоолой салгаж тоглосон нь өвөрмөц  байжээ. Шанзчин Н.Уранчимэг тоглолтондоо мэргэжлийн багш Н.Зүмбээг  болон түүний шавь С.Чулуунгэрэл нарыг Монголоос урьсан, Чех улсаас ҮДБЭЧ-ын хөгжимчин байгаад тэтгэвэртээ гарсан Ч.Нарангэрэл ирж тоглосон нь  сайхан  үйл явдал байлаа. Тав дахь шанзчин нь бол мөн Герман улсад ажиллаж амьдардаг Ж.Энхтуяа юм. Хуурчид Ж.Төмөрсайхан, Б.Золзаяа, Н.Хулан, Б.Есөн-Эрдэнэ, Ж.Төвтүвшин нар бол “Хөх Монгол” хамтлагийн ахлагч, лимбэч Д. Эрдэнэболд, хөөмийч Π.Өсөхжаргал, бүжигчин С.Ариунаа нар өөр өөрийн өнгө, тоглох ур чадвараар тоглолтыг  баяжуулжээ

Тоглолтын эхний хэсэгт  ардын жүжигчин С.Гончигсумлаа, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Өвөрмонголын алдарт хуурч Чи Булаг нарын монгол хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийн зэрэгцээ суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт, П.И.Чайковский нарын хөгжмүүдийг эгшиглүүлж төгөлдөр хуурчаар Япон улсын иргэн Томоко Сато ажилласан байна. Харин дараагийн хэсэг монгол үндэсний хөгжим, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс  үндэсний хөгжмийн “Хөх Монгол”, эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг шанз хөгжимчин.Н.Уранчимэгийн зохиосон “Хатан”, “Бөө” гэсэн бүтээлүүдийг тоглосон хэсэг байжээ. Тоглолтыг шанзчин Н.Зүмбээ багш тайлбарлан хөтөлж, хуурч Б.Золзаяагийн охин орчуулж үзэгчдэд хүргэсэн нь өгөөжтэй байсан бөгөөд монгол уран бүтээлчдийн сонирхолтой тоглолтыг хотын ТВ, сонинууд өргөнөөр сурвалжилжээ.

Шанзчин, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны III байрын шагналт хөгжимчин Н.Уранчимэг Инголштадт  хотынхоо хөгжмийн сургуульд багшилдаг тул тоглолтоо сургуулийн захиргаатайгаа хамтарч зохион байгуулсан байна. Монголчууд мэргэжлийн тоглолт хийх сургаар танхим дүүрэн үзэгч цуглаж, зарим нь зогсоогоор сонсч, монгол хөгжмийн тансаг сайханд умбан, монгол хөгжимчдийн ур чадварыг биширч байжээ. Ийм олон үзэгч ирсэн нь тус хотын өдөр тутмын сонинд “Musik aus der Mongolei” нийлэл гарсантай холбоотой ч байх гэсэн мэдээ байна.

Хилийн чанадад зохион байгуулсан энэхүү тоглолт хөгжимчин хосын төрөлх Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсаны 80 жил, Морин хуурын чуулга байгуулагдсаны 25 жил, “Хөх Монгол” хамтлагийн 20 жилийн ойтой нэг онд болж байгаа юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here