Нүүр хуудас Соёл урлаг 3 охин : Урлаг залуу насны КАРЬЕР биш!

3 охин : Урлаг залуу насны КАРЬЕР биш!

532
0
3 охин
3 охин : Урлаг залуу насны КАРЬЕР биш!
Рок поп урлагт охидын хамтлагийн орон зайг дархалж яваа цөөн тооны охидын хамтлаг бий. Охидын хамтлаг уддаггүй гэдэг яриа ч бий. Хэд хэдэн охидын хамтлаг тарсан ч “3 Охин” 17 жилийг ардаа үджээ.

Тус хамтлагийн нууц юунд байна вэ? Энэ асуултад тус хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн өнцгөөр хариулсан байх юм.

Ану:

Охидын хамтлаг удахгүй тардаг гэдэг энэ яриа магадгүй урлагийн эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд, карьер нь тодорхой хэмжээнд зогсонги байдалд ордог, уран бүтээлээсээ хөндийрдөг цөөн тохиолдлоос болоод гарсан байх. Бид гурвын хувьд урлаг бол залуу насны карьер гэсэн өнцгөөс хардаггүй. Багаасаа зорьж ирсэн зорилго учир эмэгтэй хүний хувьд амьдрал зохиож, үр хүүхэдтэй боллоо ч гэсэн урлаг хэзээ ч бидний амьдралаас тусгаарлагдахгүй. Урлагтай нягт холбоотой өдийг хүртэл явж ирсэн учраас хувь, хувьсгалаа аль алиныг нь зохицуулаад, хамтад нь авч явж ирсэн. Аливаа зүйлийн үндэс суурь нь юун дээр суурилснаас тэр зүйл хэр том болж ургах нь шалтгаална, тиймүү? Маш гоё халуун хүсэл эрмэлзэл, бие биенээ гэсэн ойлголцол, хүндлэл, хайр дээр бидний уран бүтээл тогтддог учраас өдий хүртэл та бүхэндээ дуу хуураа хүргэж яваа.

Соло:

Монголд охидын хамтлагийн шинэ орон зай үргэлж нээлттэй байдаг гэж боддог. Урлагт төдийгүй, амьдралд эмэгтэй хүн маш гоё өнгийг нэмж байдаг. Тийм болохоор шинэ залуу охидын хамтлаг гарч ирэх болгонд бид гурав маш баяртайгаар хүлээж авдаг, дэмждэг.

Он цагийн туршид үргэлж хамт оршин залуу нас, хайр дурлал хэмээх мөнхийн сэдвээр уран бүтээлээ туурвин, урлагт зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ амжилтаараа өнгөлж явахыг ерөөл хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here