Нүүр хуудас Соёл урлаг “Universe Best Songs”-ийн Б.Анужин урлагийн акулуудтай хамтарна

“Universe Best Songs”-ийн Б.Анужин урлагийн акулуудтай хамтарна

771
0
.Анужин
"Universe Best Songs"-ийн Б.Анужин урлагийн акулуудтай хамтарна
Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо танигдаж буй шинэ залуу авьяастнууд нэмэгдэх болсон .

Тэгвэл UBS телевизийн “Universe Best Songs 2017” наадмын Гран При шагналын эзэн Б.Анужин анхны уран бүтээл болох яруу найрагч Б.Доржийн шүлэг, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая “Саран ээж” дуугаа дүрсжүүлэн хөгжмийн сувгуудаар цацаад байгаа.

Тэрээр анхны уран бүтээлээ ээжийн дуугаар эхэлж байгаадаа ихэд бэлгэшээж байгаагаа хэлээд

“байнга л дэмжиж тусалдаг ээждээ зориулсан учраас ихэд догдолж байна”

гэсэн юм

Энд нэмэхэд “Universe Best Songs”-ийн ялагч Л.Балхжав, Б.Долгион, Б.Дашдондог, Г.Пүрэвдорж нарын акулуудын нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий дууг бэлгэнд авч байгаа юм.

Өөрөөр хэлбэл 500.000.000 төгрөгтэй тэнцэх “Продюсингийн эрх”-ийн эзэж болж, Монголын нэр хүнд бүхий 10 яруу найрагч, 10 хөгжмийн зохиолчтой хамтран 10 шинэ уран бүтээл гаргах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here