Нүүр хуудас Спорт Архангай аймагт шатрын УАШТ тэмцээн үргэлжилж байна

Архангай аймагт шатрын УАШТ тэмцээн үргэлжилж байна

331
0
shatriin awarga shalgaruulah temtseen
Тэмцээн энэ сарын 27 хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулна
​~Архангай аймагт шатрын УАШТ тэмцээн үргэлжилж байна~

Шатрын спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан шилдэг 24 тамирчин цэц сорьж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, “Алдар” спорт хорооны дарга, гавьяат тамирчин дархан аварга Г.Өсөхбаяр нар үг хэлж шатарчдад амжилт хүссэн юм.

Өрөг нүүх нээлтийн үйл ажиллагааны эхний нүүдлийг тэмцээнд оролцогч ахмад болон залуу тамирчид МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дархан аварга Г.Өсөхбаяр, олон улсын шүүгч Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Jamie Kenmure нартай нүүж эхлүүлжээ.

Тэмцээн энэ сарын 27 хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулна. Шалгарсан тамирчид Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрх авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here