Нүүр хуудас Спорт Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “ОЛИМПИЙН АЛДАР ОДОН”-гоор шагнагдлаа

Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “ОЛИМПИЙН АЛДАР ОДОН”-гоор шагнагдлаа

217
0
olympiin aldar_odon
Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар "ОЛИМПИЙН АЛДАР ОДОН"-гоор шагнагдлаа
~Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “ОЛИМПИЙН АЛДАР ОДОН”-гоор шагнагдлаа~

Албани улсын Дуррис хотноо Шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тэмцээнд 40 орны 387 шатарчид оюун ухаанаа уралдуулснаас, Монгол Улсын 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцож, 13 хүртэлх насны охидын ангилалд Д.Мөнхзул түрүүлэн, Дэлхийн 3 удаагийн аварга болсон билээ.

04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулагдсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцож, Кальяри хотын даргатай эхний тоглолтыг хийн тус тэмцээнийг нээсэн аж.

Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг нь УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг шатрын тэмцээнүүдэд тогтмол оролцож, “Шилдэг цэцэн түшээ”, “Оюунлаг түшээ”-ээр шалгарч байсан билээ. Мөн тэрээр “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэн 1700 өрхийг шатаржуулж, оюуны спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түшээдийн нэг юм.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул нарыг хүлээн авч баяр хүргэн, Б,Саранчимэг, Д.Мөнхзул нарыг Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор шагнав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here