Нүүр хуудас Спорт Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог ууланд авирч байна.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог ууланд авирч байна.

212
0

Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 7 сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүллээ. К2 ууланд цаг агаарын байдал харьцангуй дээрдсэн тул Г.Өсөхбаяр авиралтаа үргэлжлүүлж, энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөж буйгаа сансрын холбооны утсаар дуулгасан байна. Манай уулчны авиралт хийхээр зорьсон уг оргилд цаг агаарын нөхцөл муу байгаа учраас оргилд гарахаар төлөвлөж байсан дэлхийн шилдэг уулчид буцаад байгаа ч манай тамирчин буцахаас татгалзаж, ийнхүү үндсэн авиралтаа өнөөдөр эхлүүлж буй талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрээр “Майхнаасаа толгой цухуйлгах аргагүй шуурч байгаа ч цаг агаарын байдал сайжрах хүртэл хүлээнэ” хэмээсэн юм. Дашрамд дуулгахад, эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жилд нэг ч хүн очоогүй байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here