Нүүр хуудас Спорт World Tour Final-д өрсөлдөх эрхийн төлөө” Ulaanbaatar Garuda” баг өрсөлдөнө.

World Tour Final-д өрсөлдөх эрхийн төлөө” Ulaanbaatar Garuda” баг өрсөлдөнө.

216
0

2017 оны 7 сарын 29-30 -ны өдрүүдэд Японы Уцуномия хотноо Токио 2020′ олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн /FIBA 3×3 World Tour/  Японы Уцуномия хотноо болно. Тус “Их дуулга”-д дэлхийн шилдэг 10 баг оролцох бөгөөд манай улсаас Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн “Ulaanbaatar Garuda” баг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байна. Дэлхийн шилдэг багууд уригдан оролцдог ‘Их дуулга’-д анх удаа өрсөлдөх эрхийг авсан манай сагсчид өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын Наньжин хотноо болсон тэмцээнээс эрхээ авсан юм.

Японы Уцуномия хотноо болох 3х3 төрлийн “Их дуулга” тэмцээнд “UB Garuda” 8-д эрэмбэлэгдэн тоглох бөгөөд дэлхийн 3 удаагийн аварга, өнгөрсөн жилийн “Их дуулга”-ын аварга Сербийн алдарт Novi Sad, Словений алдарт Ljubljana, Piran, Сербийн Zemun, Liman,  Польшийн Krakow, ОХУ St Peterburg, Австралийн Auckland, Тайваны Hsinchu багууд өрсөлдөх юм. Энэхүү “Их дуулга”-ын шагналын сан 30 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг ирэх аравдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох World Tour Final-д өрсөлдөх эрхийг авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here