Нүүр хуудас Улс төр Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ.

Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ.

436
0

2017 оны 7 сарын  25-нд 60 тэрбумын бичлэгийн хэрэг илчилсэн  Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан  мэдээлэл хийлээ. МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолойны бичлэг цацагдсан билээ. Тэрбээр 6 сарын 2-ны өдрөөс иргэн Г.Доржзодовын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн 60 тэрбумын 90 минутын бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газарт хандсан ч, шинжээчийн дүгнэлт гараагүй л байна гэсэн юм.

Тэрбээр “Гэрчийн мэдээллээс 90 минутын бичлэгээс, фото зургаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуу бичлэгийн шинжээчийн дүгнэлтээс тус тус хүлээн зөвшөөрөгдөөд байхад Монгол Улсын хууль хяналтын байгууллага таслан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Иргэн Г.Доржзодов бол Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дагуу эрүү үүсгэгдэх боломжгүй. Ажилгүй, энгийн хүн байхгүй юу. Тийм учраас тэр хүнд үүсгэх ёсгүй хэрэг үүсгэсэн нь хууль хяналтын шударга бус байдлыг шууд харуулж байна” Асуудал хэзээ намжих вэ гэхээр гэмт хэрэг хийсэн хүн хэргээ хүлээж, гэмт хэргийг илчилсэн хүн ялгүй үлдэж, ард иргэд зөв үнэн мэдээлэл авсны дараа намжина. Ингэхийн тулд л манай улсын хууль хяналтын байгууллагынхан татвар төлөгчдийн мөнгөөр өндөр цалин аваад, тангараг өргөөд сууж байгаа. Тиймээс энэ хэрэг намжаагүй. Харин одоо үнэн зөвийг олох ажил шуурхай явагдах ёстой. Хэрэгт нэр холбогдоод байгаа эрх мэдэлтнүүдэд эрүү үүсгэгдэж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн байгууллагаар ял тогтоосны дараагаар иргэн Г.Доржзодовын аюулгүй байдал хангагдана гэж үзэж байна. Тийм учраас иргэн Г.Доржзодов Ц.Оюунгэрэлийн гэрт одоо хүртэл байж байгаа гэлээ.

Өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийх үеэрээ Нью-Йорк хотын Аудио Пейнт компанийн ерөнхийлөгч, шинжээчийн дүгнэлтийг тараан өгсөн юм. Уг дуу, дүрс бичлэгийн шинжилгээнд “Сонсголын гол техникийг ашиглан дуу чимээ дотор ямар нэг зориудын тасалдал, авцалдаагүй, зөрүүтэй ерийн биш зүйлс ажиглагдах эсэхийг шинжиж үзсэн” гэсэн байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here