Нүүр хуудас Спорт ДАШТ АЗЕРБАЙЖАН: ОУХМ Г.Хэрлэн давлаа

ДАШТ АЗЕРБАЙЖАН: ОУХМ Г.Хэрлэн давлаа

130
0
Herlen
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдаж байгаа юм.

Эрэгтэй 66 кг

ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт хуваарилагдсан. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Туркийн Шинан Сандалтай барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Манай бөхийн дараагийн учраа нь Мороккогийн Абдеррахман Баушита юм.

Ялбал Унгар, ӨАБНУ, Ирландын бөхчүүд манай бөхийг хүлээж байна.

Эмэгтэй 52 кг

Спортын мастер Ганболдын Ганцэцэг Австралийн Тинка Ийстентэй эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр хожигдлоо. Манай бөх торггуулиар хожиж явсан ч цаг дуусахаас хориод секундын өмнө өрсөлдөгчийнхөө мэхэнд орсон юм.

ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эхний даваанд Узбекистаны Гульноза Зияаеватай таарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here