Нүүр хуудас Спорт Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр “Универсиад”наадамын галт бамбар асаах ёслол ...

Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр “Универсиад”наадамын галт бамбар асаах ёслол Тайванийн Тайпей хотод боллоо.

360
0

Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр “Универсиад” наадам Тайванийн Тайпей хотод наймдугаар сарын 19-30-нд болно. Тэгвэл энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол Италийн Турин хотод боллоо. Тус хотод 1959 онд анхны “Универсиад” наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлж байгаа нь энэ. “Универсиад”-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбоон ерөнхийлөгч О.Матыцин, “Универсиад-2017” наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцлоо. Манай улс тус наадамд спортын есөн төрөлд тамирчдаа сойх юм. Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXIX дүгээр их наадам Хятадын Тайваны нийслэл Тайпей хотноо 2017 оны 8 сарын 19-30-нд  Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Хятадын Тайваны Засгийн газрын ивээл дор болно. Зуны Универсиад наадамд 5 тивийн 170 гаруй орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцох юм. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид оролцох боломжтой. Энэ насны хязгаар 2019 оны Универсиадаас эхлэн өөрчлөгдөж 17-25 насаар хязгаарлагдах гэнэ. Наадам  спортын 19 төрөлд, 12 өдрийн туршид болж, 300 орчим багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here