Нүүр хуудас Спорт Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин Монголын эсрэг тоглоно

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин Монголын эсрэг тоглоно

47
0
bruniin-shighsee-bag
Брунэй улсын шигшээ багийн ахлагч Файик Болкай

Хөл бөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотод Монголын шигшээ баг, Брунейн шигшээ багтай тоглох билээ. Тэгвэл Брунэй улсын шигшээ багийн ахлагч Файик Болкай дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хөлбөмбөгчидийн нэг юм.

Дэлхийн хамгийн баян мэргэжлийн хөлбөмбөгчин Кристиано Роналдо, Неймар гээд олон хүнийг дурдаж болох ч Файикын одоо байгаа болон өвлөсөн хөрөнгө маш их. Ердөө 20 настай Лестер Сити багийн бүрэлдэхүүнд багтдаг түүний хөрөнгө 15 тэрбум паунд буюу 52 гаруй их наядаар тоологдоно.

Учир нь тэрээр Бруней улсын удирдагч Хассанал Болкайгийн ач хүү юм. Бруней улсын алтан Султан гэгддэг түүний улс дэлхийд баянаараа гайхагддаг . Бруней улсын бүх хүн баян чинээлэг амьдардаг ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 50.1 мянган доллар аж.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here