Нүүр хуудас Спорт ЖР Смит Кливлэнд Кавалиэрс багаас явахыг хүсэв

ЖР Смит Кливлэнд Кавалиэрс багаас явахыг хүсэв

68
0
jr-smith
ЖР Смит Кливлэнд Кавалиэрс багаас явахыг хүссэн шалтгаан юу байв

Улирлыг тун тааруу эхлүүлж байгаа Кливлэнд Кавалиэрс багийн асуудал үргэлжилсээр. Кэвин Лавыг гэмтсэн энэ үед багийн ахмад тоглогч ЖР Смит багаас явах хүсэлтэй байгаагаа удирдлагууддаа мэдэгдсэн байна.

Улирлын эхний зургаан тоглолтдоо дараалан хожигдсон Кливлэнд Кавалиэрс баг улирлын анхны хожлоо Атланта Хожс багийг хожсоноор авсан билээ. Мөн өнөөдөр талбайдаа Дэнвэр Наггетс багийг хүлээн авсан ч үндсэн цагт 110:91 харьцаатай хожигдож 1-7 гэсэн үзүүлэлтээр бүсдээ хамгийн сүүлийн байранд бичигдэж байна.

Одоогоор Кливлэнд Кавалиэрс багийн хийсэн найман тоглолтод ЖР Смит ердөө дөрвөн тоглолтод л талбайд гарч, 12 минутыг дунджилсан байна.

ЖР Смит өнгөрсөн улиралд 80 тоглолтод оролцож 8.3 оноо, 40.3%-тай довтолсон бол энэ улиралд өөрийн карьерынхаа хамгийн бага оноо буюу 2.5 оноо дунджилж, 23.1%-тай довтолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here