Нүүр хуудас Спорт Жудо бөх “Ташкент-2017” Гран при-гээс 3 медаль хүртлээ.

“Ташкент-2017” Гран при-гээс 3 медаль хүртлээ.

173
0

Узбекстаны нийслэл Ташкент хотноо  жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлж манай жүдочдоос энэ өдөр зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, түүний жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ.“Ташкент-2017” Гран при-д 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При-гийн алтан медалийн эзэн болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here