Нүүр хуудас Спорт Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын“Улаанбаатар-2017″тэмцээнд Монгол улс багийн дүнгээр тэргүүллээ.

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын“Улаанбаатар-2017″тэмцээнд Монгол улс багийн дүнгээр тэргүүллээ.

249
0

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 6 сарын 17-26-ны өдрүүдэд зохиогдож буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо.Тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Азийн шатрын холбооны гишүүн холбоод өрсөлдсөнөөс Монголын шатрын холбоо шалгарч, Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо анх удаагаа зохион байгуулжээ.  Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны нийт 452 тамирчид мэргэн оюунаа сорин өрсөлдөж  дүнгээ гаргалаа. “Улаанбаатар-2017″ тэмцээнд нийт 10 орны 400 гаруй тамирчид оролцсон тус тэмцээний Рапид төрөлд Монгол Улс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, Близ төрөлд Монгол Улс долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл хүртэж, тэмцээний үндсэн төрөл болох Стандарт төрөлд Монгол Улс  найман алт, найман мөнгө, 10 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. Харин Вьетнам, Малайз улсын баг тамирчид хоёр, гуравдугаар байранд шалгарлаа.
Уг тэмцээнтэй зэрэгцэн “Mongolia Open-2017” олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болов. Энэ тэмцээнд  эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Индонез улсын тамирчин Олон Улсын мастер Али Мохамад Лутфи, дэд байранд мөн улсын тамирчин Их мастер Мегаранто Сузанто, гуравдугаар  байранд Монгол Улсын тамирчин Олон Улсын мастер С.Билгүүн шалгарч, шагналт байранд Монгол Улсын тамирчин Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын тамирчин Их мастер Антон Шомоев нар тус тус шалгарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here