Нүүр хуудас Спорт “Их дуулга” тэмцээнээс ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

“Их дуулга” тэмцээнээс ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

246
0

“Екатринбург-2017” олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнийн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд манай улсаас “Женко” клубийн тамирчин, “Рио-2016” наадмын тугч, залуучуудын ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Эстон Жухан Метисийг даралтаар цэвэр ялж, дараа нь Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Улмаар жингийнхээ чансааг тэргүүлэгч Румыний бөх Даниэль Натиг даралтаар цэвэр ялжээ. Б.Тэмүүлэн хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялсанаар тус тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.Тэрээр “Их дуулга”-ын гурав дахь медалиа хүртэж буй нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here