Нүүр хуудас Спорт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг медальгүй буцав

Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг медальгүй буцав

56
0
otgontsetseg
Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг медальгүй буцав

Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж буй жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг Узбекистан Улсын Ташкентад өндөрлөсөн жүдо бөхийн Гранпри тэмцээнээс медаль хүртэж чадсангүй.

Тэрбээр 48 кг-ын жинг тэргүүлэн барилдсан ч хоёрдугаар тойрогт Азербайжаны Гурбанли Аишад ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.

Г.Отгонцэцэг аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Аби-Дабигийн “Их дуулга”-д мөн л хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний хувьд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш хоёр тэмцээнд оролцсон ч медальд хүрч чадсангүй.

Казахстан улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг 48 кг-ын жинд дэлхийн чансааны зургаад бичигдэж байна. Түүний хувьд ирэх сард Японд болох чансаа өндөр жүдочид оролцдог “Мастерс”-т өрсөлдөх боломжтой юм.

Г.Отгонцэцэг энэ жилийн ДАШТ-д М.Уранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хоёр жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here