Нүүр хуудас Спорт Какүрюү М.Ананд гурав дахь түрүүгээ авах болзлыг хангалаа

Какүрюү М.Ананд гурав дахь түрүүгээ авах болзлыг хангалаа

264
0
М.Ананд
М.Ананд
Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд Кюүшюү башёд түрүүлэх болзлоо хангалаа.

Фүкүока хотноо болж буй энэ оны сүүлийн башё маргааш өндөрлөх ч Какүрюү 13 даваатай боллоо. Түүний араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар 11 даваатай байгаа юм.

Башё эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй тэргүүлж байсан Какүрюү М.Анандыг 11 дэх өдрийн барилдаанд озэки Кисэносато өвдөг шороодуулсан. Гэсэн хэдий ч тэрээр өнөөдөр озэки Гоэйдог давснаар башёг тэргүүлэн эзэн хааны цом хүртэх болзлыг хангалаа.

Монгол Улсын гавьяат тамирчин, Какүрюү М.Анандын дээд зиндаан дахь гурав дахь түрүү нь юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here