Нүүр хуудас Спорт Кик боксын Дэлхийн аварга “Хар салхи”…

Кик боксын Дэлхийн аварга “Хар салхи”…

202
0
Кик боксын Дэлхийн аварга
Кик боксын Дэлхийн аварга "Хар салхи"...
Кик боксын Дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан эргэн ирлээ
Мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан ирэх бямба гарагт Японы “Shoot boxing” тэмцээнд оролцоно.

Есөн жил рингэд гараагүй тэрбээр цахим хуудастаа “Би Японы дэвжээнд ойрд гарсангүй. Харин одоо энэ нөхөртэй тулалдахаар боллоо. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм” гэж бичээд өрсөлдөгчийнхөө зургийг тавьжээ. Тэр нь эзэн орны тамирчин Хокүто Кэнтаро аж.

Тэр уг тэмцээний өнгөрсөн жилийн аварга бөгөөд өдгөө 27 настай гэнэ.

Мэргэжлийнхний дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18 ялж, үүнийхээ тал хувьд дараалан дийлж шуугиулж яваа юм байна.

Тэгвэл Ц.Амарбаясгалан 40 удаагийн тулаандаа 31-д (10-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан) ялалт авсан туршлага бий.

39 настай тэрбээр хамгийн сүүлд буюу 2012 онд Английн тамирчин Тэйсон Вүдхэмийг ялсан байдаг.

“Амьдралын маань утга учир бол тулааны урлаг” хэмээдэг Ц.Амарбаясгалан сүүлийн үед дэвжээнд үзэгдээгүй ч өнгөрсөн хугацаанд “Shinobu Fighting Gym” клүб нээн ажиллуулж тэндээ чимээгүйхэн бэлтгэлээ базааж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here