Нүүр хуудас Спорт Крис Бош: Би талбай дээр гарна хэмээн итгэж байна

Крис Бош: Би талбай дээр гарна хэмээн итгэж байна

149
0
Chris_Bosh
Тэрбээр 11 удаа бүх одод болж, 2 удаа NBA-ын аварга авсан билээ
~Би талбай дээр гарна хэмээн итгэж байна~

2016 оны 2-р сараас хойш Крис Бош эрүүл мэндийн буюу уушгинд цусан хураа үүсэх гэсэн шалтгааны улмаас талбайд гараагүй.

Гэхдээ бүх одод довтлогчийн хувьд хэзээ нэгэн цагт талбайд гарна гэсэн итгэлтэйгээр эмчилгээндээ хамрагдсаар байгаа.

Крис Бош:

Тийм ээ, одоо хүртэл би энэ талаар боддог. Хоёр сард тийм зүйл болоогүй бол гэж одоо хүртэл боддог. Гэхдээ ирээдүйд тоглоно гэсэн итгэлтэй байгаа. Ямар ч байсан энэ бартааг даван туулж, хэзээ нэгэн цагт өөр зүйл тохиолдоно гэж итгэдэг шүү. Би одоо ч гэсэн талбай дээр гараад хамгаалж чаддаг, бас гурваас шидэх чадамжтай нэгэн байж чадна” хэмээн Yahoo Sports-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Анх 2015 онд уг өвчний улмаас бүх оддын тоглолтыг өнжиж, улирлын үлдсэн 30 тоглолтыг өнжиж байсан бөгөөд дараа жил нь талбайдаа эргэн ирсэн боловч бүх оддын тоглолтын үеэр уг эмгэг нь дахин сэдэрч үлдсэн 29 тоглолтод оролцоогүй.

Хэрвээ замнал нь дууссан тохиолдолд түүний хувьд алдрын танхимд орох нь ойлгомжтой юм.

Тэрбээр 11 удаа бүх одод болж, 2 удаа NBA-ын аварга авсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here