Нүүр хуудас Спорт Крис Полын гэмтэл сэдэрч, тодорхойгүй хугацаагаар талбайг орхив

Крис Полын гэмтэл сэдэрч, тодорхойгүй хугацаагаар талбайг орхив

92
0
houston rockets
Крис Полын гэмтэл сэдэрч, тодорхойгүй хугацаагаар талбайг орхив

Тамирчдын амжилтаас хойш татдаг зүйлийн нэг бол бэртэл, гэмтэл байдаг. Тэгвэл Хьюстон Рокэтс багийн ахлагч Крис Пол, Майами Хит багийн эсрэг хийсэн тоглолтын хоёр дугаар үед гуяын арын шөрмөсөндөө гэмтэл авч талбайг орхисон байна.

Одоогийн байдлаар гэмтлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар хуучин авч байсан гэмтлээ сэтрээсэн учир урт хугацаанд талбайд гарах боломжгүй болж магадгүй гэсэн мэдээллүүд гараад байна.

Өнгөрсөн улирлын хасагдах шатанд бүсийн аваргын төлөө Голден СтэйтУорриорсын эрсэг хийсэн цувралын тав дахь тоглолтод тус гэмтлийг авч улирлаа дуусгасан билээ.

Крис Пол сүүлийн хоёр улиралд гуяын арын шөрмөсний гэмтлээсээ болоод нийтдээ 45 тоглолт өнжөөд байсан юм.

Эх сурвалж: NBA.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here