Нүүр хуудас Спорт Лавар Болл: Леброны хүүг бид асран халамжлах болно

Лавар Болл: Леброны хүүг бид асран халамжлах болно

154
0
NBA
Лавар Болл: Леброны хүүг бид асран халамжлах болно
~Лавар Болл: Леброны хүүг бид асран халамжлах болно~

Ам хэлээрээ алдартай ЛаВар Болл өөрийнхөө хөвгүүдийг Лэйкэрст цуг тоглуулах мөрөөдөлтэй гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид мэднэ.

Тэгвэл өөрийнхөө энэ яриандаа бас нэгэн сагсан бөмбөгч хүүг татан оролцуулаад байгаа нь олны анхааралд өртөөд байна. Тодруулбал тэрбээр ЛэБрон Жэймсийн хүү Бронниг уг яриандаа татан оролцуулаад байна.

ЛаВар: “Миний бодож байгаа төлөвлөгөө ийм байна. ЛэБрон саяхан Л.А-д ирлээ. ЛаМэло болон ЛиАнжэло нар уг багт орно. Тэдэнд Боллын хөвгүүд байна. ЛэБрон 4 жилийн турш Боллын ах дүүстэй тоглох болно.

Харин түүний дараа тэр зодог тайлна. Зөрөөд хүү нь орж ирнэ. Харин түүний Л. Боллын хөвгүүд бяцхан Бронд санаа тавина. Ийм л зүйл болох болно доо” хэмээжээ.

Харин энэ ярианы дараа ЛэБрон хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна. Түрүү жил ЛаВар Болл Броннигийн талаар ярих үед “ Миний хүүхдүүдийг наад яриандаа битгий оролцуул. Гэр бүлийг минь тайван байлга. Аав нарын хооронд л яриа өрнөх ёстой. Хамгийн гол асуудал нь энэ” гэж ЛэБрон хэлж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here