Нүүр хуудас Спорт Лос Анжелес Лэйкерс баг залуу тоглогчиддоо сануулга өгөв !

Лос Анжелес Лэйкерс баг залуу тоглогчиддоо сануулга өгөв !

155
0
Lakerks_NBA
Лос Анжелес Лэйкерс баг залуу тоглогчиддоо сануулга өгөв !
~Лос Анжелес Лэйкерс баг залуу тоглогчиддоо сануулга өгөв !~

Лос Анжелес Лэйкерс багийн удирдлага залуу тоглогчид болох Кайл Кузма, Лонзо Болл нартай утсаар ярьж цахим ертөнцөд бие биен рүүгээ дайрч давшлахаа зогсоохыг шаардсан байна.

Учир нь тэдний тоглоом наргиа хэтэрвэл багийн дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн ажээ. Болл, Кузма нsр ч тус шаардлагыг биелүүлэхээр болсон байна.

Кузма 5 дугаар сард Bleacher Report – ийн Sauce Awards – т зориулан бүтээсэн бичлэгтээ Лонзо Боллыг доош нь хийж, өдөөн хатгасан үг хэллэг ашигласан. Тэгвэл Лонзо хэдхэн хоногийн өмнө “Кайли Кузма” нэртэй шинэ дууныхаа клипийг цацсан билээ.

Лэйкерс энэ зун хоёр ч супер одыг багтаа авчрах төлөвлөгөө гаргаж, цалингийн цэсээ сулласан. ЛэБрон Жэймс, Пол Жорж, ДэМаркус Каусинс зэрэг тоглогчдыг сонирхож байгаа талаар мэдээлэл гарсан. Сар хүрэхгүй хугацааны дараа солилцооны цонх нээгдэх учраас багийн уур амьсгал тааруу гэсэн мессежийг бусад тоглогчдод өгөхийг хүсээгүй нь мэдээж юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here